Thursday, January 18, 2007

Амьтадын ферм

Хэдэн минутын дараа хvмvvс тал тал тийшээ гуйж байгаа нь харагдав! Тэгээд чих дvлийрмээр чанга дуу гарч тагтаа тэнгэрт дvvлэн нисч Наполеоноос бусад бvх амьтан газарт уруу харан унаж нvvрээ дарцгаав. Тэднийг босоход тээрэм байсан газрын дээгvvр бєєн том хар утаа суунаглаж байлаа. Салхи утааг аажмаар vлээн арилгав. Тээрэм байхгvй болсон байв. Vvнийг хараад амьтад зоригжов. Энэ шившигт дур гутаамаар ажиллагаанд амьтдын уур хилэн бадарч хэдхэн хоромын ємнє айж эмээж, цєхрєнгєє барж байсан нь дарагдаад явчихав. Єшєєгєє авах гэсэн хvчтэй дуу цууриатаж шинэ тушаал хvлээлгvйгээр амьтад бvгд дайсан руу шууд дайран довтлов. Мєндєр лугаа адил исгэрэн шуугиж буй хорт vрлэн сумыг энэ удаа амьтад огт тосонгvй. Хатуу ширvvн тулалдаан болж хvмvvс дахин дахин буудаж байснаа амьтдыг ойртон ирэхэд гартаа барьсан саваа мод, хvнд гутлаараа амьтдыг зодож байлаа. Тулалдаанд vнээ, гурван хонь, хоёр галуу алагдаж бараг амьтан бvр шархдав. Тэр ч байтугай тулалдааны талбарын хажуугаас байлдааны ажиллагааг удирдаж байсан Наполеоны сvvлний vзvvрийг vрлэн сум тасджээ. Гэхдээ хvмvvс ч бvрэн бvтэн vлдсэнгvй. Боксер гурван хvний толгойг туурайгаараа хага цавчиж, vнээ нэг хvний гэдэс рvv эврээрээ мєргєж, Жесси, Блюбелл хоёр нэгэн эрийн ємдийг урж тасадсан ажээ. Наполеоны бие хамгаалалтын есєн нохой тvvний даалгавраар хашааны араар тойрон.хvмvvсийн хоёр хажуугаас гэнэт чанга хуцан гарч ирэхэд тэд их сандарцгаав. Бvслэгдэх аюулд тулгарч байгаагаа хvмvvс ойлгомогц боломж байгаа дээр зугат гэж Фредерик єєрийн нєхдєд хашгиран хэлэв.Тэгээд хэдхэн мєчийн дотор хулчинхай дайсан алтан амиа аврахаар зугтаж гарлаа. Амьтад тэднийг тариан талбайн зах хvртэл хєєгєєд єргєст тємєр торон хашаан доогуур чихцэлдэн шургаж байхад нь сvvлчийн удаа єшиглєж мєргєж байв.Амьтад ялалт байгуулсан боловч ядарч зvдэрч, цусаа урсгуулжээ. Тэгээд амьтад ферм рvvгээ аажмаар гэлдэрцгээв. Ногоон дээр тэрийн унаж vхсэн нєхдийгєє хараад тэд тэрийн унаж vхсэн нєхдийгєє хараад тэд нулимсаа урсган харамсан гашуудав. Салхин тээрэм байсан газар амьтад хэдэн мєч vг дуугаралгvй гашуудан зогсоцгоов. Тийм ээ, тээрэм алга болжээ! Тэдний хєдєлмєрийн єчvvхэн ч ул мєр алга болжээ! Тээрмийн суурийн хагас нь хvртэл эвдэрчихэж. Тvvнийг дахин барихад урьдын адил унасан чулууг ашиглаж болохгvй болжээ. Энэ удаа чулуунууд нь ч алга болжээ. Дэлбэрэлт чулууг хэдэн арван метр зайд цацжээ. Тээрмийг ийнхvv vнсэн товрог болгожээ.Амьтдыг фермдээ ойртон очиход тулалдааны vед яагаад ч юм алга байсан Сквилер сvvлээ хєдєлгєн, сэтгэл их л ханамжтай царай гарган ємнєєс нь харайж ирэв. Фермийн тэндээс бууны дуу ёслол тєгєлдєр нижигнэн дуугарахыг амьтад дуулав.

МАХН-ын томчуудын vл ойлголцол Засгийн газрыг хэврэгшvvлж байнаМАХН-ын томчуудын vл ойлголцол Засгийн газрыг хэврэгшvvлж байна

ХУ намын уяаны ноход, биеэ vнэлж амьдардаг янхан минь, Танай эзэн чинь чамайг ингэж сэтгэл гаргаж байгаагийн чинь мэдэхгvй шvv дээ... Дурак аа, Чи Хон Хэрээдийн Энхболд шиг чи хаяа нэг сонин дээр хаяа нэг хэвлэлийн бага хурал хийлгэж бай... Тэгвэл угаадас чинь арай арвин, ХУЦАА чинь тод сонсогдоно биз дээ...